Wir verwenden Cookies, um Inhalte und Anzeigen zu personalisieren, Funktionen für soziale Medien anbieten zu können und die Zugriffe auf unsere Website zu analysieren. Details ansehen…
Dornod aimgiin Gazriin hariltsaa barilga hot baiguulaltiin gazar

Dornod aimgiin Gazriin hariltsaa barilga hot baiguulaltiin gazar

dornod naa, Choibalsan, +11976, Mongolia

Anfahrt

+976 7058-2501

Kategorien
Jetzt GESCHLOSSEN
Arbeitszeit
MO 08:00 – 17:00 SA geschlossen
DI 08:00 – 17:00 SO geschlossen
MI 08:00 – 17:00
DO 08:00 – 17:00
FR 08:00 – 17:00
Über uns Дорнод аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар
Dornod aimgiin Gazriin hariltsaa barilga hot baiguulaltiin gazar cover
Mission Үйл ажиллагааны чиглэл:
Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухайн нэгжийн хилийн цэсийг тодотгох, өөрчлөлт оруулах талаар гарсан саналыг зохиох журмын дагуу боловсруулах, газрын кадастр эрхлэх аймгийн Газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх, газрын тайланг зохих журмын дагуу гаргаж Засаг дарга болон ГХБГЗЗГазрт тайлагнах, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах, Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж төр ард түмний хоорондын холбоог бэхжүүлэх, газар ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, газраас үүдэн гарах зөрчил бэрхшээлийг арилгахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах үүрэг зорилготой. Орон нутаг дахь хот байгуулалтын бодлогыг боловсруулахад санал гаргах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зураг төсөл хайгуул шинжилгээний ажлыг зохион байгуулах, хот суурины нутаг дэвсгэр дээр хот байгуулалтын кадастр хөтлөх, хот байгуулалтын архивын санг бүрдүүлэх, гудамжны нэр, барилгын дугаар тогтоох ажлыг зохион байгуулах, барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, аймгийн төв, сум, суурин газрын ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан салбарын хөгжлийн хэтийн болон ойрын жилүүдэд хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийг оновчтой төлөвлөх, төсөл төсөөлөлд санал боловсруулж тусгуулахад мэргэжил арга зүй, удирдлага зохицуулалтаар хангах, холбогдох байгууллагад хүргүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах нь бидний үндсэн үүрэг болно.
Beschreibung Эрхэм зорилго:

Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга,хот байгуулалтын болон газрын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлийн төрөл бүрийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавьж захиалагчийн үүрэг гүйцэтгэх мөн түүнчлэн аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хот байгуулалт, төлөвлөлтийн бодлоготой уялдуулан хотын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газрыг баталгаажуулах, газрын кадастр эрхлэх, мэдээллийн сан байгуулж нийтэд мэдээллээр үйлчилэхэд оршино.

Байгууллагын үйл ажиллагааны эрх, үүрэг:

Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулах;

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайн нэгжийн хилийн цэсийг тодотгох, өөрчлөлт оруулах талаар гарсан саналыг зохих журмын дагуу боловсруулах;

Газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчилэх;

Газрын тайланг зохих журмын дагуу гаргаж Засаг даргад тайлагнах;

Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах;

Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;

Газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ноогдуулж хураах.

Барилга, хот байгуулалт, дэд бүтэц болон нийтийн аж ахуйн талаархи төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа барилга, дэд бүтэц, нийтийн аж ахуйн стандарт, норм дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих

Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн төлөв, хэрэгжүүлэх үе шатны зорилттой уялдуулан барилга, дэд бүтэц, хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарын төлөвлөлт, хот суурины ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө болон барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээртэй холбогдолтой судалгаа хийж, санал гаргах
Gegründet 2008
  • dornod naa, Choibalsan, +11976, Mongolia
  • Anfahrt