Wir verwenden Cookies, um Inhalte und Anzeigen zu personalisieren, Funktionen für soziale Medien anbieten zu können und die Zugriffe auf unsere Website zu analysieren. Details ansehen…
Нийслэлийн Улаанбаатар Чуулга

Нийслэлийн Улаанбаатар Чуулга

Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бээжингийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны 5-р байр А корпус, Ulaanbaatar, 14200, Mongolia

Anfahrt

Telefonnummer hinzufügen

Kategorien
Jetzt OFFEN
Arbeitszeit
MO 09:00 – 18:00 SA geschlossen
DI 09:00 – 18:00 SO geschlossen
MI 09:00 – 18:00
DO 09:00 – 18:00
FR 09:00 – 18:00
Über uns Улаанбаатар чуулгын албан ёсны хуудас.
Нийслэлийн Улаанбаатар Чуулга cover
Beschreibung Нийслэлийн Улаанбаатар чуулга нь үндэсний өв уламжлалт ардын урлаг болох уртын болон ардын богино дуу, бий биелгээ, цамын бүжиг, хөөмэй, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг олон нийтэд таниулан сурталчлах, хадгалан хамгаалах, залуу үеийнхэндээ өвлүүлэх зорилготой байгуулагдсан юм. Бид 2014 оноос дэлхийн болон өөрийн орны уран бүтээлчдийн бүтээлүүдээс урын сангаа баяжуулах, өнөө цагийн залуусын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийн үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготойгоор менежментийн шинэчлэл хийж, ардын урлагийг орчин цагийн өнгө аяс бүхий урлагийн төрлүүдтэй хослуулан томоохон бүтээлүүд туурвиж эхлээд байна. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд Ах дүү Гриммийн үлгэрээс сэдэвлэсэн "Анхны үнсэлт", "UB I LOVE YOU буюу Үйлсийн сайхан УЛААНБААТАР" мюзикл, МУУГЗ Л.Эрдэнэбулганы бүтээл алдарт "АЙ НАНАА" түүхэн дуулалт жүжиг, Дэлхийн хөгжмийн суут бүтээл И.Ф Стравинскийн "АРИУН ХАВРЫН ТАХИЛГА" этно балет, Монголдоо төдийгүй дэлхийд ур чадвар, авъяасаа толилуулсан Улаанбаатар чуулгын шилдэг хөгжимчдийн "5ive tones" тоглолт зэрэг олон олон уран бүтээлийг Нийслэлд сурч боловсорч хөдөлмөрлөдөг нийт иргэддээ хүргээд байна.
Өдгөө манай чуулгад МУГЖ, уртын дуучин Г.Хонгорзул, гоцлол дуучин С.Ганзориг, уртын дуучин С.Батболд, хийлч Ч.Дэлгэрцэцэг /Дээгий/, бүжигчин Д.Энхгэрэл зэрэг мэргэжлийн хөөмэйч, дуучид, бүжигчид, хөгжимчид, циркчдээс бүрдсэн 40 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Манай хөгжим ангийнхан "Хангарьд" үндэсний найрал хөгжим, "Хамаг монгол", "Их Монгол" зэрэг үндэсний хөгжмийн хамтлаг, "Хишигтэн", "Гэрэгэ" морин хуурын дөрвөл хөгжмийн хамтлагтайгаар уран бүтээлээ туурвиж, өнгөрсөн хугацаанд гадаад дотоодын 30 гаруй орноор айлчлан тоглож, уран бүтээлийн дээжээ хүргээд байна.
Цаашид чуулгын урын сангаа цаг үе, мэргэжлийн түвшиндөө уялдуулан шинэчлэн баяжуулсаар дуу, хөгжим, бүжгийн томоохон бүтээлүүдийг үзэгч олондоо толилуулсаар байх болно.
Gegründet 2006 он
Produkt Ардын урлагийн болон мюзикл төрлийн бүтээлүүд.
  • Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бээжингийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны 5-р байр А корпус, Ulaanbaatar, 14200, Mongolia
  • Anfahrt

Ähnliche Orte in der Nähe