We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Орлого нэмэгдүүлэх

Орлого нэмэгдүүлэх

Erdenet, 61001, Mongolia

Get Directions

99359834

Categories
Work hours Add information
About Орлого нэмэгдүүлэх БИЗНЕС САНАА
Орлого нэмэгдүүлэх cover
Description Ц.Рэгзэнбазарын санхүү, бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт хуримтлуулсан туршлага
1983 онд Политехникийн Дээд Сургуулийг инженер мэргэжлээр, 1998 онд ХБНГУлсын гадаад худалдааны академийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Магистер цолтой. 2006, 2007, 2008 онуудад “Бизнесээ эхэл”, “Бизнесээ-хөгжүүл” болон “Хэрхэн бизнес төсөл бичих вэ?” сургалтуудад нийт 349 хүмүүсийг сургалтанд хамруулсан байна. ГТХАН-ийн “Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-тэй 2007 оноос хамтран ажиллаж 10 гаруй сургалт, семинарт хамрагдаж бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажилласан.
Орхон аймаг дахь Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын дэмжлэгтэй Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Сурагчдын шилдэг төсөл-2010”, Сурагчдын шилдэг төсөл-2011” уралдаант тэмцээнийг амжилттай зохион байгуулан явуулсан.
Европын Сэргэн Босголт Хөгжлийн банк, Люксембург болон Япон улсын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Бизнесийн Зөвлөх үйлчилгээ Монгол Хөтөлбөрийн “Үндэсний зөвлөхийн мэдээлэлийн санд бүртгэгдсэн зөвлөх”.
Монголын Үндэсний Зөвлөхүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Сүүлийн 5 жилд албан байгууллага, хувь хүний захиалгаар 20 гаруй бизнес төсөл, маркетингийн төлөвлөгөө боловсруулсан. Мөн сүүлийн 5 жилд маркетинг, борлуулалт, санхүүгийн чиглэлээр 400 гаруй бизнес эрхлэгчдийг сургалтанд хамруулсан байна. 2011 оны 12 сард БНЭЗДХөтөлбөрийн захиалгаар Орхон аймгийн Нэг цонхны үйлчилгээ дахь Бизнес ширээний зураглал болон каталоги боловсруулах төслийг амжилттай хийж гүйцэтгэсэн. 2012 онд “Эрдэнэт хивс” ХХК-ийн “Стратеги төлөвлөгөө”, 2011 онд Бүс Нутгийн Эдийн Засгийн Хөтөлбөрийн захиалгаар “Орхон аймгийн Нэг цонхны үйлчилгээн дахь Бизнес ширээний зураглал” сэдэвт гарын авлага”, 2013 оны “Орхон аймгийн татварын хэлтсийн 2016 он хүртэлх стратеги төлөвлөгөө”, 2015 онд ХБНГУ-ын зөвлөх мэргэжилтэн Andreas de Forestier–тай хамтран “Хувь хүний санхүүгийн төлөвлөлт ба орлого хэрхэн

Similar places nearby