We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Saturday
07
APR

Иргэн төсөл"-ийн II шатны шалгаруулалт

10:00
18:00

Get Directions

Category
#var:page_name# cover

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагын санхүүжилтээр World Learning, Иргэний Боловсролын Төв, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Манлайлагч Ардчилалд хувь нэмрээ оруулна” буюу “LEAD Mongolia” төслийн хүрээнд “Иргэн төсөл” улсын хэмжээнд 13 аймгийн 71 сургууль дээр хэрэгжиж байна.

Иргэний Боловсролын Төв 1996 оноос эхлэн “Иргэн төсөл”-ийг Монгол улсад хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 4500 гаруй багш сурагчид хамрагдсан бөгөөд эдгээр сургалтыг хийх сургагч багш нар бэлтгэгдсэн. “Иргэн төсөл”-д оролцсон хүүхдүүд өөрсдийн асуудлыг тодорхойлон, асуудалд бүтээлч шүүмжлэлтэй, нотолгоо баримтад суурилан хандах, төрийн байгууллагын ажил үүргийг ойлгон, тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах, иргэний үүрэг хариуцлагыг таньж мэдэн, идэвхтэй, хариуцлагатай иргэн болон төлөвшдөг онцлогтой.

Улсын хэмжээнд хэрэгжиж буй төслийн шалгаруулалт хоёр хэсгээс бүрдэж байгаа ба Улаанбаатар хотын сургуулиудын дундах шалгаруулалт 2018 оны 4-р сарын 7, 8-ны өдөр 10:00 цагаас Нийслэлийн Иргэний танхимд болох гэж байна. Аймгуудаас болон Нийслэлээс шалгарсан баг 4-р сарын 20-нд болох Үндэсний шалгаруулалтанд оролцох эрхтэй болно.

Шалгаруулалтанд оролцох сургуулийн жагсаалт:
• БГД-ийн Шинэ эрин сургууль
• БГД-ийн Эрдмийн өргөө цогцолбор
• БЗД-ийн Амгалан цогцолбор
• БЗД-ийн 92-р сургууль
• БЗД-ийн 53-р сургууль
• Налайх дүүргийн 119-р сургууль
• СБД-ийн 6-р сургууль
• СБД-ийн 29-р сургууль
• СБД-ийн 58-р сургууль
• СБД-ийн 1-р сургууль
• СБД-ийн 16-р сургууль
• СХД-ийн 9-р сургууль
• СХД-ийн 124-р сургууль
• ХУД-ийн Аварга ахлах сургууль
• ХУД-ийн 15-р сургууль
• ХУД-ийн 34-р сургууль
• ХУД-ийн 118-р сургууль
• ЧД-ийн 23-р сургууль
• ЧД-ийн 61-р сургууль

Та бүхнийг иргэний оролцоонд суралцаж буй хүүхдүүдийн бүтээлч ажилтай танилцан, хамтран ажиллахыг урьж байна.
Холбогдох утас: 11-313619; 9976-7624; 8805-5659