We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Friday
20
APR

П.Дагвасүрэнгийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал

15:00
18:00

Get Directions

Category
#var:page_name# cover

Монголын Үндэсний Олимпийн Хороо, “Аварга” дээд сургууль, Монголын Үндэсний Олимпийн Академи, Спортын эмнэлгийн холбоо, АШУҮИС-ийн Физиологийн тэнхимээс хамтран Монгол улсын арслан, анагаах ухааны доктор, профессор Пүрэвийн Дагвасүрэнгийн нэрэмжит Эрдэм шинжилгээний бага хурлыг “Спортын анагаах ухаан”, “Бөх судлал”-ын чиглэлээр зохион байгуулах гэж байна.

Эрдэм шинжилгээний бага хурал нь спортын анагаах ухаан болон бөх судлалын чиглэлээр судалгаа хийж буй бүх судлаачдад нээлттэй.

Эрдэм шинжилгээний бага хуралд тавих илтгэлүүдийг өгүүлэл хэлбэрээр хүлээн авч “Эрдмийн бичиг“ болгон хэвлэх тул хавсаргасан журмын дагуу бүтээлээ 4 дүгээр сарын 01-ний дотор galsansukhbat@yahoo.com хаягаар ирүүлэхийг хүсье.

Хаана: Монголын Үндэсний Олимпийн Хорооны 407 тоот
Хэзээ: 4-р сарын 20
Хэдээс: 15:00
Хураамж: 10,000₮

Өгүүлэл хүлээн авах журам:
http://olympic.mn/backend/f/Q9wYu8lhdo.pdf