We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Saturday
14
APR

Өсвөрийн Шатарчдын "урин Хавар-2018" Тэмцээн

22:00
18:00

Get Directions

Category
#var:page_name# cover

“Урин хавар-2018” өсвөрийн шатарчдын тэмцээний удирдамж

“Хос мастер” шатрын Академийн нэрэмжит өсвөрийн шатарчдын “Урин хавар-2018” тэмцээнийг 2018 оны 4 –р сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тэмцээний зорилго.
Өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, бие биенээсээ харилцан суралцах, рейтингээ ахиулах боломж олгох.
1. Зохион байгуулалт
Тэмцээн 7, 9, 11, 12-15 насны болон хүйсийн ангиллаар явагдана. Оролцогчдын тоо цөөн тохиолдолд тухайн насны эрэгтэй, эмэгтэй шатарчдыг нэг групп болгон тоглуулах ба шагналыг тус тусад нь олгоно.
2. Цагийн хяналт
Өрөг нэг талдаа 1 цаг буюу нийтдээ 2 цагт багтаж дуусна.
3. Өргийн тоо
Швейцарь системээр 7 өрөг тоглоно.
4. Хугацаа
Тэмцээн 2018 оны 4 - р сарын 14-15-ны өдрүүдэд болно. Эхлэх хугацаа нь 4-р сарын 14-ний 10.00 цаг. Нээлтийн арга хэмжээ тэмцээний дундуур болох тул 10.00 цагт шатрын цаг түлхэгдэнэ. Хүлээх хугацаа 20 минут.
5. Тэмцээний байр
“Хос мастер” шатрын Академийн байранд болно. Хаяг: БЗД. 15-р хорооны “Алтан өргөө” хорооллын зүүн талд /73-р байрны зүүн талд/ 1 давхар улаан ягаан байшин. Бөхийн өргөөний зүүн тал руу, 84-р сургуулийн зүүн хойт талд байрлалтай. Лавлах утас: 99187491, 99090169, 99769257, 99287797.
6. Бүртгэл
Тэмцээний бүртгэлийг 4 - р сарын 13 - ны өдөр 10.00 -18.00 цагийн хооронд “Хос мастер” шатрын Академийн байранд хийнэ. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, хураамжаа авч ирнэ. Байрны багтаамжаас хамааран эхний 100 хүнийг бүртгэнэ. Академийн шатарчид энэ тоонд хамаарахгүй. Тэмцээн эхлэх өдөр бүртгэл хийхгүй. Орон нутгаас оролцох шатарчид утсаар бүртгүүлж болно. Хураамжийг дараах дансаар хийж болно: Хаан банк, 5059369621.
7. Хураамж
Тэмцээний хураамж 20.000 төгрөг.
8. Байр, шагнал
Насны ангилал болон хүйсээр байр эзлүүлэн эхний 5 байр /нийт 40 хүүхэд/-ыг дараах байдлаар урамшуулна. Үүнд:
1-р байр Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
4-р байр өргөмжлөл, ном, мөнгөн шагнал
5-р байр өргөмжлөл, ном, мөнгөн шагнал
Нийт хураамжийн 50 хувийг шагналд зарцуулна. Үлдсэн 50 хувийг үйлчилгээний зардал, шүүгчийн хөлс, медаль, өргөмжлөлийн үнэ,номын үнэ, рейтингийн төлбөрт зарцуулна.
9. Дотоод рейтинг тооцуулна.
Дотоод рейтинг тооцуулахаар материалыг бүрдүүлж, төлбөрийг шилжүүлнэ.
Тоглолтын хуваарь:
4 - р сарын 14 - ний өдөр
1. 1-р өрөг 10.00-12.00
2. 2-р өрөг 12.10-14.10
3. Үдийн завсарлага 14.10-14.50
4. Нээлт 14.50-15.00
5. 3-р өрөг 15.00-17.00
6. 4-р өрөг 17.10-19.10
4 - р сарын 15 - ны өдөр
1. 5-р өрөг 10.00-12.00
2. 6-р өрөг 12.10-14.10
3. Үдийн завсарлага 14.10-15.00
4. 7-р өрөг 15.00-17.00
5. Хаалт 17.15-17.30


“Хос мастер” шатрын Академи