We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Monday
23
APR

Trophy Tour Mongolia

13:00
20:00
Coca-Cola Mongolia
Event organized by Coca-Cola Mongolia

Get Directions

Category
#var:page_name# cover

Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цом Монгол Улсад 04 сарын 23-ны өдөр анх удаа

Кока-Кола Компани нь Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны түнш бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2006 оноос эхлэн Дэлхийн Аваргын Цомыг аялуулдаг уламжлалтай болсон.

Энэхүү аялал нь энэ жил дөрөв дэх удаагаа тохиож байна. Кока-Кола Компанийн зүгээс дэлхийн 50 гаруй улсад зохион байгуулж буй Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цомын аялал ирэх 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод айлчлах гэж байна. Цомын аялал Улаанбаатар хотноо хоёр газраар айлчлах тул хөлбөмбөг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж, энэхүү түүхэн үйл явдлын гэрч болохыг урьж байна.

Тус өдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч цомыг хүндэтгэлтэйгээр угтан авч, үндэсний шигшээ багийнхантай хамт дурсгалын зураг авахуулах ба Монгол Улсын баг тамирчид тус арга хэмжээний үеэр нээлттэй тэмцээн хийх болно. Үүний дараа, Шангри-Ла Моллд 13:00-20:00 цагийн хооронд олон нийтэд нээлттэйгээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн улсын хүртдэг цомыг өөрийн нүдээр харж, дурсгалын зураг татуулан, дэлхийн хамгийн том, бидний хамгийн их хүсэн хүлээдэг спортын баяр дээр байгаа мэт мэдрэмжийг М-Си-Эс Кока-Кола компани хөлбөмбөгийн үнэнч фанатуудад олгоно.

Та доорх линкээр орж Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цомын аяллын тухай дэлгэрэнгүй мэдээллийг аваарай :)

http://www.fifa.com/worldcup/trophy-tour/#ulaanbaatar