We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Wednesday
02
MAY

M5" эмийн салбарын анх дугаар чуулга уулзалт

09:00
17:00
Startup Terminal
Event organized by Startup Terminal

Get Directions

Category
#var:page_name# cover

Нью Флат Ворлд ХХК болон Стартап Терминал ТББ хамтран Монгол улсын эмийн салбар дахь анхдугаар чуулга уулзалт болох “M5 Pharma Market & Conference” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

ХААНА: Corporate Convention Center - Event Hall танхимд
ХЭЗЭЭ: 2018.05.02 өдөр 09:00-17:00 цаг
2018.05.03 өдөр 09:00-17:00 цаг

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Нью Флат Ворлд ХХК
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Стартап Терминал ТББ
ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ: Монос Групп
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Эрүүл мэндийн Яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбоо

ЗОРИЛГО
Эм зүйн салбарын сайн засаглал, ил тод байдал бүхий тогтолцоог бий болгох төрийн болон хувийн байгууллагуудын хамтын ажиллагаа, салбарын цаашдын хөгжил, эм ханган нийлүүлэх байгууллагууд болон эмийн сангийн уялдаа бусад оролцогч талуудтай хамтран эмийн худалдан авалт, хангамж, эмийн жор бичилт, үнэ, эмийн түгээлт, хэрэглээнд хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, харилцан ойлголцох, эм зүйн салбарын мэргэжилтнүүдийн амжилттай туршлага, ажлыг нэвтрүүлж хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь энэхүү уулзалт конферэнцийн гол зорилго бөгөөд томоохон эм ханган нийлүүлэгч байгууллагууд болон энэ салбартай шууд холбоотой байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг экспогоор танилцуулахад оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ
• Эрүүл мэндийн яам болон төрийн байгууллагууд
• Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
• ЭМ холбоо ТББ зэрэг хувийн болон төрийн хэвшил
• Эмийн сангийн эм зүйч, эрхлэгч, захирлууд
• Эм ханган нийлүүлэх төвийн захирлууд, ажиллагсад
• Эмч төлөөгчдийн газар, эмч нар

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ
Утас: 80050005, 9005028, 11450054
И-мэйл: info.m5@gmail.com