We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
JAVKHLANT GROUP

JAVKHLANT GROUP

СХД, 13-р хороо, Солонго49 апартмент, 203 тоот, Ulaanbaatar, Mongolia

Get Directions

976- 70173901

Categories
Work hours Add information
About Үйлдвэрлэл дагнасан компани
JAVKHLANT GROUP cover
Mission Монгол улсдаа үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үндэсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч хамт олон байна.
Description ЖАВХЛАНТ ГРУПП

АГУУЛГА
Бидний тухай
Бизнесийн салбар
Бүтээгдэхүүн
Төсөл
Түншлэл
Холбоо барих


БИДНИЙ ТУХАЙ

Жавхлант групп нь 1996 онд барилга угсралт, гадаад худалдааны “Дорнын Өргөө” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлэсэн түүхтэй. Хөдөө аж ахуй, газар тариалан, барилга, хөнгөн блок, бетон зуурмаг, бетон шон, гурилын үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг групп компани. Одоогоор 80 гаруй ажилтан ажиллагсад, 20 инженер техникийн ажилтантай.
Нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд, СХД, 19-р хорооны ахмадуудыг жил бүрийн Цагаан сараар гарын бэлэг гардуулж баярлуулах сайн үйлсийг зохион байгуулдаг уламжлалтай. Мөн группын маркетингийн бодлого нь нийгэмд чиглэсэн компанит ажилтай уялдуулан зохион байгуулж нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зарчмыг баримталдаг.
2008 онд Сэлэнгэ аймгийн Хөтөл хотхонд 50 мянган м2 блок үйлдвэрлэх хүчин чадалтай хөнгөн блок үйлдвэр байгуулсан. Мөн ондоо Найрамдлын замд байрлах Бор толгой гэдэг газарт Жавхлант тоур амралтын газрыг ашиглалтанд оруулсан.
2012 онд газар тариалангийн салбарт бизнесээ өргөжүүлж Сэлэнгэ аймгийн Сант суманд 1000 га, Орхонтуул суманд 800 га газарт улаан буудай, хүнсний ногоо тариалж эхлэсэн.
2014 онд хүнс үйлдвэрлэлийн салбарт бизнесээ өргөжүүлж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотхонд, хоногт 120 тонн гурил үйлдвэрдэх хүчин чадалтай гурилын үйлдвэр, 3000 тонн үр тарианы агуулахын хамт барьж ашиглалтанд оруулсан.
Мөн ондоо Хөтөл хотхонд цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон шонгийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулсан бөгөөд энэ нь Монгол улсын эрчим хүчний салбарт нэн хэрэгцээт бүтээгдэхүүн болсон юм.
Бид 2015 оноос гадаад дотоодын хамтарсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, газар тариалан, барилга бүтээн байгуулалтын томоохон төслүүдрүү төвлөрөн ажиллахаар төлөвлөж байна.

УРИА
Жавхлан төгс
Жавхаалаг амьдарцгаая
Жавхаалаг, Төгөлдөр, Бүтээлч …

ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол улсдаа үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үндэсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч хамт олон байн
Founded 1996
Products ХӨНГӨН БЛОК
Хөнгөн бетон блокоор барилга барихад барилгын ажлын хугацааг богиносгох, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, дуу, дулаан тусгаарлалт сайтай тул ашиглалтын зардал багатай гэх зэрэг давуу сайн талтай.
Хөнгөн бетон блокоор дүүргэлт хийсэн барилга байгууламж нь байгалийн гамшгийн үед тухайлбал газар хөдлөлтөнд хамгийн тогтвортой байдаг.
Хөнгөн бетон блок нь бат бэх, жин хөнгөнтэй учир барилгын ачааллыг бууруулах, галд тэсвэртэй гэх мэт олон давуу талтай.
Хөнгөн бетон блок нь хүний эрүүл мэндэд, хүрээлэн байгаа байгаль орчинд хор нөлөөгүй байгалийн цэвэр материалаар хийгддэг.

БЕТОН ШОН
Францаас гаралтай энэ технологийг Оросдоо 7-д жагсдаг томоохон Рекон групптэй хамтран байгуулсан. Хятадын модон шон хөндий голтой, нарийхан нимгэн байдаг. Манайх бол дөрвөлжин, цул. Оросын нутагт дан тийм шон байдаг. Битүү арматуртчилагдсан. Тэр жил Дархан Сэлэнгийн тэнд болсон шуурганаар хятад шон маш олноороо хугарч нурж унасан. Тэд нар чинь гучин хэдэн см гулзайгаад л хуга үсэрдэг бол манай тэрхүү битүү цул бетонон шон 87 см гулзайсан юм.. Энэ технологиор Оросын 69 хотод үйлдвэр босоод байна. Тэр хотуудын барилга байгууламж бүгд тэр технолгиор баригдсан. 30 м алслалттай бэхэлгээний бетон үйлдвэрлэдэг нь том худалдааны төвүүд, гараш зэргийг барихад тохиомжтой. Манайх дистрибютер нь болоод, хятадын шонгоос ялгарах давуу талыг нь нийтэд таниулаад үүнийг ажил болговол маш ирээдүйтэй үйлдвэр юм.

ГУРИЛ
Айл өрхийн хэрэглээний өдөр тутмын хоол хүнс, үндэсний уламжлалт гурилан бүтээгдэхүүн хийх, талх нарийн боов, бялуу гэх мэт хүнсний үйлдвэрүүдийн гол түүхий эд. Нарийн ширхэгтэй, өнгөний хувьд хамгийн цагаан гурил учраас тансаг зэрэглэлийн гурилан бүтээгдэхүүн хийхэд түлхүү ашиглана.
Савлагаа: 5кг, 10кг, 25кг
  • СХД, 13-р хороо, Солонго49 апартмент, 203 тоот, Ulaanbaatar, Mongolia
  • Get Directions

Similar places nearby