We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Rokmon LLC

Rokmon LLC

Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Get Directions

331344

325333

Categories
Now OPEN
Work hours
MO 09:00 – 18:00 SA closed
TU 09:00 – 18:00 SU closed
WE 09:00 – 18:00
TH 09:00 – 18:00
FR 09:00 – 18:00
About Оффис түрээс, хурлын заал, бетон зуурмаг.
Rokmon LLC cover
Mission Компаний эрхэм зорилго:

“Дэвшилтэд технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тав тухтай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд оршино”

Манай компанийн хамт олны эрмэлзэх зүйлс:

Хариуцлагатай
Боловсролтой
Бүтээлч
Итгэлтэй
Соёлтой
Description Үйл ажиллагаа:

Оффис түрээс

“Рокмон”ХХК нь 12 давхар цогц үйлчилгээ бүхий офисс төвийг 2005 онд ашиглалтад оруулснаар бизнесийн байгууллагуудын тав тухтай, тохилог орчинд үйл ажиллагаагаа явуулах ажлын байрны асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэж чадсан.

Тус оффис төв нь зоорийн давхартаа 31 автомашины дулаан гараж, интернэтийн шилэн кабель, гадна талбайд нийт 150 хүртэлх автомашины ил зогсоол, орчин үеийн компьютер удирдлага бүхий 15 хүний багтаамжтай лифт, гал болон хөдөлгөөн мэдрэгч, теле камер зэргээр иж бүрэн тоноглогдсон. Тус оффис төв нь орчин тойрны хувьд иж бүрэн тохижсон бөгөөд олон улсын оффис төвд тавигддаг стандартуудыг бүрэн хангасан.Өрөөнүүдийн талбайн хэмжээ нь 45-150м.кв. Одоогийн байдлаар тус оффис төвд санхүүгийн байгууллага, худалдаа үйлчилгээ, бизнесийн байгууллагууд олноор төвлөрсөн.

ҮЙЛДВЭРЛЭЛ

Сонсголон үйлдвэр бааз-1

БНСУ-ын бүрэн автоматчилагдсан комьпютер удирдлага бүхий цагт 150м.куб бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автоматчилагдсан үйлдвэр юм. Бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох цемен нөөцлөх 3000тоннын силостой, 400кв.т хүчин чадалтай аваарын цахилгаан үүсгүүр, мөн 2000м.кв талбай бүхий агуулахтай үйлдвэр бааз юм.
Awards Бидний амжилт:

“Улаанбаатар хотын хамгийн өндөр орон сууц”-ыг барьж ашиглалтанд оруулсан.
1999 оны 12 сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хороололд 14 давхар 72 айлын орон сууцыг ашиглалтад оруулан “Хамгийн өндөр барилга”-ыг нийслэлд барьсан хамт олноор шалгарч Улаанбаатар хотын захиргаанаас өргөмжлөл хүртэв.

“Оны шилдэг 10 барилга”-ыг 2 дахь удаагаа хүртлээ.
2002 оны 10-р сард 50 автомашины дулаан гараж бүхий 96 айлын 13 давхар орон сууцны 2 дахь томоохон цогцолборыг барьж 2002 оны шилдэг бүтээн байгуулалт “TOP-10 барилга” өргөмжлөлийг хүртлээ.

“2005 оны шилдэг барилга”
Манай компанийн бүтээлч хамт олон Нийслэлийн Баянгол дүүрэгт /баруун дөрвөн замд/ зоорийн давхартаа 31 автомашины дулаан гараж, гадна талбайдаа нийт 150 автомашины ил зогсоолтой, орчин үеийн шийдэл бүхий бизнес эрхлэгчдийн ажлын байрны хэрэгцээ шаардлагад нийцсэн 12 давхар оффис төвийг барьж байгуулан ашиглалтад оруулснаар “Шилдэг барилга” өргөмжлөлийг 2005 онд хүртлээ.

“Барилгын шилдэг 100 компани“
Барилга орон сууц корпорациас жил бүр шалгаруулдаг барилгын шилдэг компаниудын тоонд өнгөрөгч 2006, 2007 онуудад тус тус шалгарсан.
Founded 1997
Products - Оффис түрээс
- Хурлын танхим түрээс
- Интернет түгээх(ISP)
- Агуулах түрээс
- Бетон зуурмаг үйлдвэрлэл

Similar places nearby